“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр Хөх хотыг зорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-04 22:03:56

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүд ӨМӨЗО- ны Хөх хотод тоглолт хийхээр болсон байна.

Дундад улсын “Наран хун”сайн үйлсийн аян Монгол Улсын “Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ- ын өрнүүлж байгаа “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- тай хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд “Тэнгэрийн тэмдэг” театрын уран бүтээлч хүүхдүүдийг тоглолт хийхийг урьжээ. Хүүхдүүд “Уяхан замбуу тивийн наран” бие даасан тоглолтоо Хөх хотынхонд сонирхуулна. Мөн тус хотын урлагийн сургуулийн хүүхдүүдтэй хамтарсан тоглолт хийх ажээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Монголчуудын өв соёл, зан заншлыг ардын язгуур урлагаар дамжуулан сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж “Наран хун” аянаас ирүүлсэн урилгад онцолсон байна.

Уран бүтээлч хүүхдүүдийн Хөх хот дахь аялал энэ сарын 9- 16- ны өдөр үргэлжилнэ. Нийт 30 хүүхэд, 4 багшийн хамт явахаар бэлтгэлээ хангаж байна. Хүүхдүүдийн замын зардалд “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага  дэмжлэг үзүүлнэ гэж театрын дарга А.Ууганбаяр хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news