Чингис хотын аварга шалгаруулах “Мөсний шагайн” харвааны тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 10:09:39

Чингис хотын аварга шалгаруулах Мөсний шагайн харвааны тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Биеийн тамир, спортын газар хамтран  зохион байгууллаа. 

Тус тэмцээнд нийт 12 багийн 24 харваач оролцож багийн болон цуваа харвааны төрлөөр зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан бөгөөд тэмцээнийг Аймгийн ИТХ-ын дарга С. Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар нар хүрэлцэн ирэв.

Багийн харвааны төрөлд 1-р байранд Онцгой байдлын газрын баг, 2-р байранд Биеийн тамир, спортын газрын баг, 3-р байранд аймгийн ИТХ-ын баг тус тус шалгарлаа. Цуваа харвааны төрөлд 1-р байранд ОБГ-ын тамирчин Ц.Батхүү, 2-р байранд Цагдаагийн газрын тамирчин Б.Энхбат, 3-р байранд ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны ажилтан Н.Ангарагсандуй нар шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах Мөсний шагайн тэмцээн энэ сарын 8-9-ний өдрүүдэд Биндэр суманд зохион байгуулагдах юм.

О.Буянхишиг

 

Related news