Улсын аварга шалгаруулах дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 16:26:05

2015 онд Биеийн тамир спортын чиглэлээр  Өндөр уулын авиралтын, Үндэсний сурын, Ахмад волейболчдын, Жүдо бөхийн үнэмлэхүй жингийн 4 төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

“Аварга” хөтөлбөрөөс тамирчдын бэлтгэл хангах, шинээр улсын цол хүртсэн болон чөлөөт бөх, таеквондогийн олон улсын болон Азийн аварга, бүсийн тэмцээнд оролцох баг, тамирчдын зардалд орон нутгаас 24.5 сая төгрөг олгож, аймгийнхаа тамирчдыг уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргахад бодит дэмжлэг үзүүлснээр тив, дэлхий, олон улс, бүсийн аваргуудад оролцох тамирчдын тоо нэмэгджээ.

2014 онд 302 медаль авч медаль авч байсан бол 2015 онд 315  медаль авч амжилтаа ахиулж, дэлхийн аваргын тэмцээнд 3, Азийн аваргын тэмцээнд 4 тамирчин оролцох эрх аваад байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Related news