Эрх зүйн актууд 89 хувийн хэрэгжилттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-11 15:41:47

Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц 2015 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймагт 89.4 хувьтай байна гэсэн дүнг ЗДТГ- ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг гаргасан байна.

Жилийн эцсийн байдлаар Ерөнхийлөгчийн нэг зарлиг, Ерөнхий сайдын нэг захирамжийн тус бүр нэг заалт, Засгийн газрын 64 тогтоолын 80, Засгийн газрын 16 хуралдааны  тэмдэглэлийн 21, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн нэг заалтын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийснээр биелэлтийн хувийг ийнхүү гаргажээ.

Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бүрэн хэрэгжсэн бол Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 88.6, Засгийн газрын тогтоол 89.3 хувийн хэрэгжилттэй. Харин 263, 195 дугаар тогтоолын хэрэгжилт 50 хувьтай байгааг тус тасгаас мэдээллээ.

Эрхзүйн актыг хяналтад авах ажил удаашралтай байгаагаас цагийг нь тулгаж хэрэгжүүлэх явдал гарч байгааг цаашид анхаарах, хяналтад авсан даруйдаа арга хэмжээгээ төлөвлөдөг байх шаардлагатайг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад тус тасгаас зөвлөжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news