Ховд аймгийн ЗДТГазар ” Боловсролд ээлтэй” газраар өргөмжлөгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 08:46:37

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан ЕБС-ийн сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нартай  2016 онд хамтарч ажиллах  үр дүнгийн гэрээ  байгууллаа.

Үр дүнгийн гэрээ байгуулахад аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, БСГ-ын дарга Б.Ундрах болон холбогдох мэргэжилтнүүд хамт оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан 2015 оны аймгийн нийгэм эдийн засаг, онцлох бүтээн байгуулалт, цаг үе болон боловсролын салбарын ажлын  талаар товч мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсчээ.
Аймгийн засаг дарга ”2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд урьдчилсан байдлаар 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж, суурь боловсролын хамран сургалт 97,2 хувьд хүрч, элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноо 2014-2015 оны хичээлийн жилд 516,7–д хүрч улсад 3-р байр эзэлсэн амжилт үзүүлжээ. СӨБ-ын үйлчилгээг төрийн өмчит 29, хувийн өмчит 14, хөдөөгийн багийн 3, нийт 46 цэцэрлэг үзүүлж, нийт 6995 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 87,4 хувьд хүрч ажилласныг” сайшаасан байна.

Өнгөрч буй  2015 онд Ховд аймгийн ЗДТГазар  "Боловсролд ээлтэй"  газраар өргөмжлөгдсөн чухал үйл явдал тохиолоо. Энэ  амжилт хамтын ажиллагааны томоохон  үр дүн гээд цаашид хуульд заасан ёс зүй, зарчмуудыг  хэрэгжүүлж, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг захирал,эрхлэгч нараас  хүслээ.

А.Бямбасүрэн

Related news