Тэтгэврийн нөөц сангийн хуулийг анхны хэлэлцүүлгээр батлуулах болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-20 17:20:10

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг батлах саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороо дэмжлээ.

УИХ-ын байнгын хороод дээрх хуулийн төслийг тус бүр хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд /НББСШУ/ нэгтгэн хүргүүлсэн юм. Улмаар тус байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороод уг хуулийн төслийг хэлэлцэхийг бүрэн дэмжсэн бөгөөд зарим нэг санал оруулж байсан юм. НББСШУ-ны байнгын хорооны хуралдааны үеэр мөн Тэтгэврийн нөөц сангийн менежментийг ганцхан Монголбанк бус өөр мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх, нөөц сангийн хөрөнгийг эргэлтэд оруулахдаа эрсдлийг сайтар тооцох зэрэг санал хэлж байв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүд бүрэн дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах боллоо. 

Н.Туяа

Related news