ШӨХТГ, МҮОНРТ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-21 17:41:00

Засгийн газраас 2016 оныг болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр, МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

“Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглээний соёл, мэдлэгээ дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавьж байгаа аж. Энэ хүрээнд ШӨХТГ МҮОНРТ-тэй хамтран хийж буй ажил, хөтөлбөр, үр дүнгийн талаар хэрэглэгчдэд зориулсан булан, цагтай болох санал солилцож уг асуудлыг Ц.Оюундарь захирал таатайгаар хүлээн авч хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх нэвтрүүлэгтэй болохоор болсон байна.

Ж.Болор

Related news