Их цасны улмаас амиа алдагсдын тоо 37 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-01-26 12:04:40

МОСКВА. /RIA Novsoti/. АНУ-д их хэмжээний цас орсны улмаас амиа алдсан хүний тоо 37 болж нэмэгдсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Урьд нь 30 хүн амиа алдсан гэж мэдээлж байв.

Амиа алдсан хүмүүс бүгд зам тээврийн осолд орж, угаартаж, мөн цас цэвэрлэх үедээ зүрхний шигдээс болж амиа алдсан бөгөөд цогцсуудыг нь Вашингтон, Делавэр, Кентукки, Мэриленд, Нью-Жерси, Нью-Йорк, Хойд болон Өмнөд Каролина, Огайо, Пенсальвани, Теннесси, Виржини муж улсад илрүүлсэн байна.

АНУ-ын 11 муж улсын эрх баригчид онцгой байдал зарлажээ. Вашингтонд тээврийн харилцаа зогссон бол Нью-Йоркт автомашинаар зорчихыг хориглосон байна. Америкийн нийслэл хот, Нью-Жерси, Нью-Йоркийн эрх баригчид гудамжинд гарахгүй байхыг оршин суугчдад уриалжээ.

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, зарим бүс нутагт 70 хүртэл см цас орж, 200 мянган байшин гэрэл цахилгаангүй болсон бөгөөд хүчтэй үер буух аюул нүүрлэсэн байна.

Д.Жаргал

 

Related news