Дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-02 10:01:39

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсвийн байнгын хороо тус тус өнөөдөр хуралдахаар тов гаргажээ. 

НББСШУ-ны байнгын хороогоор Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/, Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэргийг хэлэлцэх юм. 

Харин үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Органик хүнсний тухай хуулийн төсөл болон Парис хотод 2015 оны 11 дүгээр сард болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох юм байна. 

Н.Туяа

Related news