10 хүн тутмын 4 нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай огт мэдэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-15 13:20:59

ЛОНДОН. /Prensa Latina/. Дэлхийн арван хүн тутмын дөрөв нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар огт сонсож байгаагүй гэсэн судалгааны дүн гарчээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн талаар хүмүүс хэр зэрэг ойлголттой байдгийг судалсан судалгааны тайлангаас үзвэл, Египет, Энэтхэг, Бангладеш зэрэг улсад бүр 10 хүн тутмын зургаа нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар огт сонсож байгаагүй ажээ.

Дэлхийн хүн ам уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар хандлагатай байдгийг энэ судалгаа харууллаа. 119 улсад судалгаа явуулан мэдээлэл цуглуулжээ.

Хөгжингүй улсуудын ард иргэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй байсан байна.

Латин Америк болон Европын улсуудын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар нэлээд ойлголттой болохыг судалгааны тайланд мөн онцлон тэмдэглэжээ.

Г.Доржханд

Related news
Comments