Монголын 3 жүдоч дэлхийн чансааг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-13 10:14:44

Сар шинийн өмнө жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотноо болсон бөгөөд тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо нийт 17 жингээс чансаа гарахад Монголын гурван жүдоч жиндээ тэргүүллээ. Тодруулбал, эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Д.Сумъяа нар юм. Мөн эрэгтэй 60 кг-д Г.Болдбаатар гуравдугаар, 73 кг-д С.Ням-Очир 10-р, 90 кг-д Л.Отгонбаатар 11-р, эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа 7-р байрт бичигдэж байна. Харин Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Парисын “Их дуулга”-ын аварга Г.Отгонцэцэг чансаагаа 16 хүртэл өсгөжээ. Манай жүдочдын чансааны оноог танилцуулахад, 60 кг-д нийт 330 жүдоч байгаагаас
    3 - Г.Болдбаатар - 1978 оноо
    11 - Д.Амартүвшин- 1392 оноо
    31- Ц.Цогтбаатар - 619 оноо
66 кг нийт 392 жүдоч
    1- Д.Төмөрхүлэг - 2325 оноо
    16- Д.Алтансүx - 930 оноо
73 кг нийт 400 жүдоч
    10 - С.Ням-Очир - 1246 оноо
    14- Г.Одбаяр - 1090 оноо
81 кг нийт 364 жүдоч
    22 - О.Ууганбаатар 820 оноо
    29- Н.Дагвасүрэн 666 оноо
90 кг нийт 281 жүдоч
    11 - Л.Отгонбаатар - 1391 оноо
100 кг нийт 244 жүдоч
    16- Н.Түвшинбаяр - 1050 оноо
+100 кг нийт 197 жүдоч
    23 - Б.Тэмүүлэн - 732 оноо
    29- Ө.Дүүрэнбаяр - 608 оноо
Эмэгтэй: 48 кг нийт 184 жүдоч
1- М.Уранцэцэг - 3310 оноо
    16- Г.Отгонцэцэг  - 1120 оноо
52 кг нийт 206 жүдоч
17- А.Цолмон - 889 оноо
    21- М.Бундмаа  - 835 оноо
57 кг нийт 246 жүдоч
1 - Д.Сумъяа  - 2600 оноо
63 кг нийт 212 жүдоч
    7- Ц.Мөнхзаяа - 1830 оноо
    14- Ц.Цэрэннадмид - 973 оноо
70 кг нийт 174 жүдоч
 18- Ц.Наранжаргал - 1057 оноо
Монголын жүдо бөхийн шигшээ баг Парисын "Их дуулга" тэмцээний дараа ОХУ, Бразил, Япон, БНСУ зэрэг 50 гаруй орны жүдочтой хамтарсан бэлтгэлийг хийсэн байна. Жүдочдын хувьд  хоёр хуваагдан Итали болон Австри улсыг зорьсон байна. Эрэгтэй шигшээ баг Австри, эмэгтэй шигшээ баг Италийн Ром хотыг зорьж, ээлжит Гран при тэмцээнд хүч үзнэ.

Д.Өлзий

 

Related news