АТГ ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-16 12:20:52

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилээс Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр, "Хоёрдугаар сарын эхээр АТГ руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар албан тоот хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой.

АТГ-аас албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө" гэлээ. 

Б.Туул

Related news