БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-02-16 16:56:51

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2016 онд баклаврын зэрэгт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт эхэлсэн байна. 

Сонгон шалгаруулалтад тавих шаардлага нь Монгол Улсын харъяат иргэн байх, гуравдугаар сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх /баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй/, 25 нас хүрээгүй байх /1991.3.1-нээс хойш төрсөн иргэн/ ёстой юм. 

Сонгон шалгаруултад ирүүлэх материалыг 9 дүгээр сарын 2-ны лхагва гараг хүртэл хүлээн авах бөгөөд БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл байршуулж, зар мэдээллийг түгээх юм байна. Тэнцсэн оюутнуудыг ярилцлагад оруулж, 10 дугаар сарын 27-нд шалгалтын хариуг мэдэгдэх юм байна. 

Материалыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээн авах аж. 

Н.Туяа

Related news