МСҮТ-ийн хамт олон өвөлжилт хүндэрсэн сумдад тусламжийн гараа сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 15:09:06

Хэнтий аймаг дах МСҮТ-ийн багш, ажиллагсад, суралцагчид өвөлжилт хүндэрсэн зудтай байгаа аймаг сумын малчдад туслах зорилгоор сэтгэлийн дэм болгон хандивын үйл ажиллагааг зохион байгуулж 221000 төгрөг мөн 257000 төгрөгийн хүнсний болон ахуйн хэрэглээний бараа материалыг өнөөдөр Галшар сумын Засаг дарга П.Энхбаатарт хүлээлгэн өгөв.

Тус төвийн багш сурагчид гурав хонгийн турш сайн үйлсийн аян өрнүүлж 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, бодын нэмээ 10 ш, богийн нэмээ 65 ш, богийн уут 2 ш, хөвөнтэй бээлий 8 ш, лаа 22 толгой, шүдэнз 35 толгой, гурил 61кг, цагаан будаа 35 кг  зэрэг  нийтдээ 500 гаруй төгрөгийн хандив цуглуулж өглөө.

Хөдөлмөрийн сайд 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яамны харъяа МСҮТ-ийн багш ажилчид суралцагчид улсын хэмжээнд зудын хүндрэлтэй байгаа аймаг, сумын малчдад хандив өгөх ажлыг зохион байгуулах үүрэг даалгавар чиглэл өгсний дагуу ийнхүү аян өрнүүлж эхэлжээ.

МСҮТ-ийн захирал Д.Төмөрбаатар “Цаашдаа энэ аян үргэлжлээд аймгийн аж ахуй, албан байгууллагууд зудтай байгаа сумдадаа сэтгэлийн дэм өгч тусламжийн хөдөлгөөн өрнүүлэхэд бүх албан байгууллагууд нэгдэнэ гэдэг итгэж байна” гэв.

Мөн Бор-Өндөр сумын МСҮТ-ийн багш, ажилчид, суралцагчид хандивын аян өрнүүлж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар аймгийн урд талын Галшар, Баянхутаг, Бор-Өндөр зэрэг сумдад өвөлжилт хүндрээд байгааг ХХААГ-аас мэдээллээ.

Тус төв нь нийтдээ 70 гаруй багш ажилчидтай, 400 гаруй суралцагчидтай үйл ажиллаагаа явуулдаг аж.

О.Буянхишиг

 

Related news