Багш нар харилцан суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:06:07

Төв аймгийн Зуунмодод энэ сарын 18-19-нд төвийн бүсийн сумын багш нар харилцан туршлага хуваалцаж, санал бодлоо солилцож байна.

Баян-Өнжүүл, Сэргэлэн, Баянцагаан, Зуунмодны 100 гаруй багш "Цөм" хөтөлбөрийн хүрээнд ийнхүү хоёр дахь жилдээ сайн хичээл, үйл ажиллагааны уулзалт зөвлөгөөнд хамрагдаж байгаа аж.

Тухайлбал: Зуунмод сумын 5-р сургуулийн багш Х.Эрдэнэчимэг, Баянцагаан сумын багш С.Энхтуул нар бага ангийн сурагчийг алдаагүй зөв, бичих, карт ашиглан унших  арга барил эзэмшүүлэх  туршлагаас бусадтай хуваалцлаа.

Энэ мэтчилэн багш бүр хичээл заах эрдэм ухаанаа танилцуулж, санал бодлоо солилцсон юм. "Цөм хөтөлбөрийн хүрээнд болж буй энэ сургалтыг зургаан бүсэд энэ сарын 15-аас  ирэх сарын 15 хүртэл зохион байгуулаад улмаар аймгаас шалгарсан сайн хичээл, туршлагаа улсын зөвлөлгөөнд оролцуулна. Өнгөрсөн жил уг зөвлөлгөөнд Эрдэнэсант, Баянчандмань, Зуунмод сумын багш нар оролцож байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news