"Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль"-д шинээр 50-аад иргэн, ААН хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 10:47:15

Хамрах хүрээ хангалтгүй хэмээн хэрэгжих  хугацаа уртассан "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль"-ийн хүрээнд аж ахуйн болон үйл ажиллагааны тайлан өгөхөөр 37 иргэн,  НӨАТ төлөгч 10 аж ахуйн нэгж, цалингийн ашгаар нэг салбар тус тус шинээр бүртгүүлсэн байна.

Хуулийн хугацаанд нийтдээ 451 тайлан хүлээж авснаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 167, НӨАТ төлөгч 85, Архины онцгой албан татвар нэг, хувь хүний үйл ажиллагааны 41, цалингийн ашгийн 87, хувь хүнд олгосон албан татварын 40,  үл хөдлөх хөрөнгийн тайлан 30 бүртгэгджээ.

Энэ хугацаанд Татварын хэлтэс 31 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хууль сурталчлах, зохион байгуулахтай холбоотой арга хэмжээ хэрэгжүүлжээ. Тухайлбал: 27 суманд оршин сууж, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнд мэдээ мэдээлэл олгож, 800 гаруй гарын авлага, материал тараажээ. Мөн сүүлийн өдөр буюу 2 сарын 20-нд 24 цагаар ажиллаж, байцаагч бүр хэлтсээр үйлчлүүлж буй хүмүүст заавар, зөвлөгөө өгсөн байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news