Хэрлэн 4-р цэцэрлэгийн багш ажилчид туршлагаа сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:44:10

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р цэцэрлэг "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг 9 дүгээр  сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд багш ажилчид  баг болгон арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх сургалтын үйл ажиллагааг 6 дах удаагаа  зохион байгууллаа.

Уг сургалтын үр дүнд Хэрлэн 4-р цэцэрлэгийн багш нар ажлын байран дээр хөгжих боломж нэмэгдсэн бөгөөд багш ажилчид эцэг эхчүүдийн хоорондын хамтын ажиллагаа, багш ажилчдын арга технологи сайжирч, сургалтын хэрэглэгдэхүүн чанаржиж хүрэлцээ нэмэгджээ.

Тус цэцэрлэг нь 2015-2016 оны хичээлийн жилд 11 бүлэгт 333 хүүхэд хүлээн авч 41 багш ажилчид сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны удирдамж”-ийн баталсан. Энэхүү үйл ажиллагаа нь “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн чанарыг сайжруулах, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, хөгжих соёлыг төлөвшүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлого болон хэрэгжилтийн эргэх холбоог хангах зорилготой ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news