“Хүрэл Тулга-2016” яруу найргийн наадам түр хойшиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 11:47:33

Хэнтий аймгийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг “Хүрэл Тулга-2016” яруу найргийн наадмыг зохион байгуулдаг. Харин энэ жилийн наадам энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдахаар зарлагдсан байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болж энэ сарын 11-ны өдөр хүртэл түр хойшлуулсныг  Хүүхэд гэр бүлийн Хөгжлийн хэлстээс мэдээллээ.

Тус наадам нь хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан. үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж. санасан бодсоноо сэтгэн хвгжүүлэх. Зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилготой ажээ.

Энэхүү наадмын оролцогчидын дийлэнх нь хөдөө сумдын хүүхдүүд ирж оролцдог бөгөөд наадмыг сургуулийн бага дунд нас /6-9-р анги/ Сургуулийн ахлах нас /10-12-р анги/ 2 насны гэсэн хоёр ангилалтай юм.

Мөн наадамд тэргүүлсэн оролцогч Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Д.Нацагдоржийн нэрэмжит * Хүрэл тулга-2016’ улсын наадамд оролцох эрхтэй болох аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news