Чингис хотыг бүрэн камержуулах аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-05 09:37:08

Хэнтий аймгийн Чингис хот дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний төвүүдийн дотор, гадна талыг чанарын шаардлага хангасан телекамержуулж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний төвүүдийг теле камерын хяналтанд авах тухай” 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, гудамж талбай, объектод үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг нэмэгдүүлэхээр “Хэрлэн-камержуулалт” аяныг энэ сарын  01-ний  өдрөөс ирэх сарын 15-ны өдрийг хүртэлх 45 хоногийн хугацаанд камержуулах ажээ.

Энэхүү аяныг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news