Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан урлагийн авъяастнуудаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 16:55:55

Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус байгууллагын алба хаагчдын урлагийн авъяасыг тодруулах, нээн хөгжүүлэх, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор “Урлагийн бага наадам” зохион байгуулж авъяастануудаа тодорууллаа.

Тус арга хэмжээнд урлагийн 6 төрлөөр нийт 5 баг оролцон өрсөлдсөнөөс Тэргүүн байрыг ээлжийн дарга, ахмад М.Ган-Эрдэнэ, дэслэгч Г.Болдбаатар нарын ээлжийн бүрэлдэхүүний “Соёмбо” баг, Дэд байрыг Шийдвэр гүйцэтгэл, Төлөөлөгч, Нийгмийн ажилтны “Цэргийн жавхаа” баг эзэлжээ.

Шилдгийн шилдгээр гоцлол дууны төрлөөр оролцсон Хянагч, ахлагч Б.Амаржаргал, Мэндчилгээний төрөлд ахмад М.Ган-Эрдэнэ, дэслэгч Г.Болдбаатар нарын ээлжийн бүрэлдэхүүний “Соёмбо” баг, Гоцлол дууны төрөлд Цагдан хорих байрны ээлжийн дарга, ахлах дэслэгч Б.Батбаяр, ДУЭТ дууны төрлөөр Хянагч, ахлагч Б.Амаржаргал, холбоочин, дэд ахлагч Б.Санчир нар, Бүжгийн төрөлд Шийдвэр гүйцэтгэл, төлөөлөгч, нийгмийн ажилтны “Цэргийн жавхаа” баг,  Уран уншлагын төрөлд Нярав, ахлагч Ж.Мөнхжаргал, Хөгжмийн төрөлд Хянагч, ахлагч Р.Галхүү нар шалгарлаа.

 Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news