Ээлжийн сувилагч, үйлчлэгч нэмэлтээр ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 10:29:01

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн орлогч дарга Б.Анхбаяраас сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд ихсээд байгаа томуу, томуу төст өвчний талаар ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

-Одоогийн байдлаар хичнээн хүүхэд  танай эмнэлэгт эмчлүүлж байна вэ?

-Ховд аймгийн хэмжээнд ТТӨ нь амбулаторийн нийт үзлэгийн 4 хувиас хэтрэхгүй байгаа мэдээтэй байгаа боловч  энэ 2 дугаар сарын 25-аас 3 дугаар сарын 07-ны 10 цагийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн амбулаторийн үзлэгт хамрагдсан ТТӨ-тэй хүүхдийн тоо 78-96, хүүхдийн тасгийн жижүүр эмч нарын үзлэгээр ТТӨ-тэй хүүхдийн тоо 38-115 байна.

-Хүүхдийн эмнэлгийн орны хүрэлцээ  ямар байна вэ?

-Хүүхдийн тасгийн орыг нягтруулсан.Эхчүүдийн амрах байрны 2 өрөө, шинжилгээний эмч нарын 2 өрөөг дэлгэсэн. Гэмтлийн тасгийн 5 өрөөнд дэлгэсэн. Одоогоор 6 ор сул байна.

-Ачаалал ихэсч байгаа энэ үед ажиллах хүчний хувьд ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Хүүхдийн эмч хоёрыг нэмж, гэрээгээр ажиллуулж байна.Өрхийн залуу эмч нарыг хүүхдийн тасгийн амбулаторийн үзлэгт туслуулан, хүч нэмэгдүүлэн, дадлагажуулан ажиллуулж байна. Тасаг дэлгэсэнтэй холбоотой ээлжийн сувилагч, үйлчлэгчийг нэмэлтээр ажиллуулж байна.Сорьц цуглуулах сувилагчийг 09-13 цагийн хооронд ажиллуулж байна.

-Эм тарианы хамгамж хэр  хүрэлцээтэй байна вэ?

-Хүүхдийн тасгийн эмч бичсэн эмийн захиалгын ханган нийлүүлэлт 95 хувьтай байна.Тасарсан эм тариа байхгүй. Тендерийн 3,4 дүгээр сарын таталт хийсэн. Хүүхдийн тасгийн ачаалал хэдий өндөр байгаа ч халдвар хамгааллын дэглэм баримтлах, эмч тариаг цагт нь хүргэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эцэг эх асран хамгаалагчдад мэдээллийг тасралтгүй хүргэж байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 15-20 орчим хувьд нь биеийн байдал хүнд, маш хүнд ирж байгаа  хэдий ч хүүхдийн эндэгдэлгүй нөөцөө хуваарилан ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

Related news