Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-02 09:34:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ.


2019 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын ихэнх нутгааар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр гоьвь болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна. 

Related news