Хятадын сар судлах төхөөрөмж 350 гаруй метр аялжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-01-03 14:18:30

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр 357 гаруй метр аялсан талаар тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлжээ.


Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2” 13 дахь өдрийн судалгаагаа пүрэв гарагт дуусгаж, унтлагын горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг байна.


Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг ажээ. Хятадын сар судлах төхөөрөмжийн багаж хэрэгслүүд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа бөгөөд “Yutu-2” хэд хэдэн газар эрэл хайгуул хийж, гэрэл зураг авжээ. 


2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Related news