Чойбалсан хот сүлд дуутай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 13:00:34

Жил бүр Чойбалсан хот "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан өдрийг "Алдар гавьяаны өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийг угтаж хот орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах, шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг. Чойбалсан хотын 77 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд “Алдар гавьяан өдөр”-ийг тохиолдуулан Чойбалсан хотын “Сүлд дуу” шалгаруулах уралдаан зарласан. Уралдааны дүн гарч тэргүүн байрт Д.Нанжидгүнтэвийн үг, В.Боролдойн ая “Баатар хот” дууг Чойбалсан хотын сүлд дуугаар шалгарууллаа. Уралдаанд нийт 5 дуу ирүүлсэнээс ийнхүү тус дуу хотын сүлд дуугаар шалгарчээ. Уралдааны эхний байрт орсон дууг дүрсжүүлэн олон хүртээл болгох юм.

Б.Туяа

 

Related news
Comments