Тамирчид V их наадмаас 10 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 12-19-ний хооронд Улаанбаатар хотноо болсон Монголын хүүхдийн спортын V их наадамд аймгаа төлөөлсөн тамирчид 15 дугаар байрт жагссан нь урьдны амжилтуудаас харьцангуй доогуур байгааг багш,дасгалжуулагчид хэлж байна.
Энэ удаагийн наадамд таван төрөлд 40-өөд тамирчин оролцсоноос чөлөөт бөхийн 100 кг-д Баянжаргалан сумын сурагч Х.Жамсрандорж алт, 70 кг-д Заамар сумын Б.Цэцэгбаяр алт, 63 кг-д Баян-Өнжүүл сумын сурагч Х.Шинэбилэг мөнгө, жүдод Зуунмод сумын М.Эрболд мөнгө, байт харваанд Э.Одонгуа хувийн шигшээд хүрэл, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд ХЦС-ийн сурагч А.Шинэжаргал, Борнуур сумын сурагч О.Хонгорзул нар хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн Борнуур сумын Д.Оюунчимэг 1500 м, 5000 м-ийн зайд хүрэл, Эрдэнэ сумын сурагч Я.Зоригтбаатар унадаг дугуйн цуваа гараанд хүрэл, нийлбэр дүнгээр 3-р байр эзэлжээ. Тэмцээний нийлбэр дүнгээр хоёр алт, хоёр мөнгө зургаан хүрэл нийт 10 медаль хүртсэн аж.
Ш.Шүрэнцэцэг
Comments