Сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-02-20 06:57:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 27. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,, батлах,, хэрэглэх,, хулгай дээрмийг номхотгох,, гэмтнийг шийтгэх,, мал адгуус номхруулах,, сан тавиулах,, угаал үйлдэх,, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Related news