“Alibaba” үүлэн үйлчилгээний дэд бүтцэд оруулдаг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-04-20 14:53:56

ШАНХАЙ. /TASS/. Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” компани ирэх гурван жилийн хугацаанд үүлэн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэхэд 200 тэрбум юань буюу 28 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж  тус компанийн охин компани болох “Aliyun” мэдээлжээ.


“Бид ирээдүйдээ итгэдэг, дижитал эдийн засгийн ирээдүйд бид итгэлтэй байна. Ухаалаг үүлэн үйлчилгээ нь Alibaba-ийн гол стратегиудын нэг юм. Бид сүүлийн 11 жил энэ салбарт хөрөнгө оруулсан бөгөөд цар тахлын улмаас хөрөнгө оруулалтаа бууруулахгүй бөгөөд харин ч эсрэгээ нэмэгдүүлнэ. Ирэх гурван жилийн хугацаанд “Aliyun” компани шинэ технологи, шинэ суурь дэд бүтцэд 200 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ” гэж Азийн үүлэн тооцоолллын хамгийн том платформ болох “Aliyun Jineng” компанийн ерөнхий захирал Жан Зяньфэн ярьжээ. Тус компани нь “Aliyun” компанийн бүрэлдэхүүнд ордог байна.


Хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухаан болон чиптэй холбоотой технологио хөгжүүлэхэд, мөн одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй орон, бүс нутгийг хамарсан сервер болон томоохон дата төвүүдийг өргөжүүлэхэд зарцуулах аж.

Related news