Нийслэл хотыг моджуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-06-06 10:33:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хавар Улаанбаатар хотын гудамж талбайд 1000 ширхэг нарс мод тарьж суулгахаас 14 байршилд 796 ширхгийг тарьж арчилгаа, усалгааг тогтмол хийж байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016-2019 онд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 8045 ширхэг нарс, 2055 ширхэг гацуур мод тарьж 98 хувьтай ургуулсан. Ургаж чадаагүй 2 хувийн хорогдлын хувьд арчилгаа, технологи алдагдсан гэхээс илүүтэй согтуу жолооч нарт дайруулж, хугарсан тохиолдол зонхилдог юм байна.



Тогтмол арчилгаа, бордоотой усалгаа, цэнэгт усалгаа, дуслын шингэн зэрэг модонд хэрэгтэй бүхий л арга хэмжээг авч УБЗАА-ны албан хаагчид болон хяналтын 3 төрийн бус байгууллага мод нэг бүрт тогтмол хяналт тавин ажиллаж байна. Зөвхөн шилмүүст мод ч бус бусад 20 гаруй төрлийн, цэцэглэдэг гоёлын мод, бут сөөгийг 150 мянга гаруйг тарьж ургуулаад байгаа юм.






Related news