“Beidou” системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөх байсан ч хойшлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-06-16 13:18:38

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын “Beidou” навигацын системийн хамгийн сүүлийн 55 дахь хиймэл дагуулыг мягмар гарагт хөөргөхөөр товлосон байсан боловч эвдрэл гарсны улмаас хойшлогджээ.


“WeChat” нийгмийн сүлжээн дэх  “Beidou” төслийн албан ёсны хуудсанд мэдээлснээр, хөөргөхийн өмнөх шалгалтын үеэр эвдрэл илэрсэн байна.


Гурав дахь үеийн "Beidou-3" хиймэл дагуулуудын 30 дахь аппарат болох уг хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас орон нутгийн цагаар 10 цагт "Чанжэн-3В" зөөгч пуужингаар хөөргөхөөр товлосон байжээ. Хиймэл дагуулыг тойрог замд оруулснаар төсөл амжилттай дуусах байв.


БНХАУ “Beidou” навигацын системийн хиймэл дагуулуудыг 2000 оноос тойрог замд оруулж эхэлсэн бөгөөд "BDS-1", "BDS-2", "BDS-3" гэсэн гурван үеийн сансрын аппаратуудыг тойрог замд байрлуулсан байна.


Related news