NASA коронавирустэй хийж буй тэмцэлд зориулсан дурсгалын самбар Ангараг руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-06-19 14:45:26

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ “Perseverance” хэмээн нэрлэсэн Ангарагнаа явагч тав дахь төхөөрөмжөө долдугаар сард Улаан нүдэн гараг руу илгээхээр бэлдэж байна. Түүнтэй хамт шинэ коронавирустэй хийж буй тэмцэлд зориулсан жижиг төмөр самбарыг Ангараг руу нисгэнэ гэж Америкийн сансар судлалын агентлагийн төлөөлөгчид мэдээлжээ.


Хөнгөн цагаанаар хийсэн 8-ыг харьцах нь13 см-ийн хэмжээтэй самбарыг Ангарагнаа явагчийн дунд болон хойд дугуйны хоорондох тэнхлэгийн зүүн талд бэхэлсэн байна. Уг төхөөрөмж нь гурван хос дугуйтай юм. Дурсгалын самбарыг юуны өмнө цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад зориулжээ.


“Бид бусдын сайн сайхны төлөө өөрсдийгөө золиосолж буй хүмүүсийг үнэлж хүндэтгэж байгаагаа харуулахыг хүссэн. Ирээдүй хойч үеийнхэн Ангараг дээр очоод манай төхөөрөмжийг олох үед 2020 онд ийм хүмүүс байсан гэдгийг энэхүү самбар тэдэнд сануулна гэж бид найдаж байгаа” гэж Калифорни муж улсын Пасадина хот дахь NASA-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн “Perseverance” төслийн удирдагчийн орлогч Мэтт Уоллас ярьсан байна.


Related news