“Best-E” эмнэлэг үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-23 13:34:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод "BEST-E" нэртэй хувийн эмнэлэг үйл ажиллагаагаа эхэллээ.

Тус эмнэлгийг Монгол Улсын Гавьяат эмч Н.Есей нээсэн бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, мэс засал, дотор, мэдрэл, зүрх судас, хүүхэд, уламжлалт болон физик эмчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлэх аж.  

Мөн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр зүрх, тархины цахилгаан бичлэг хийх, биоэнергийн суваг чөлөөлөх, зүрхний холтер үзэх, хэвлийн хөндий, бамбай булчирхай, хөхний булчирхай, судас шөрмөс, умай, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, хүзүү, нурууны шохойжилт, нурууны суулт, булчингийн чангарал, өвдөг, үений үрэвсэл, ясны ургалт зэрэг олон төрлийн өвчнүүдийг орон нутагт чанарын өндөр түвшинд оношилж эмчлэх боломж бүрдэж байгааг албаны хүн хэллээ.

Related news