Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрч ажиглалтад шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-05 11:23:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Эдгэрсэн иргэний нэг нь 22 настай, эрэгтэй оюутан 49 хоног эмчлүүлсэн бол нөгөө нь 32 настай, ачаа тээврийн жолооч  16 хоногийн дараа эмнэлгээс гарч байна.


Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдэж 185 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 35 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн оноштой 33, хүндэвтэр 2 хүн байна.  

 

Улсын хэмжээнд өчигдөр нийт 55 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн, тандалтын шугамаар Баянзүрх дүүргийн Өрхийн эмнэлгээс цуглуулсан нэг сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолооч халдваргүй гарчээ.


Токио-Улаанбаатарын тусгай онгоцоор өчигдөр ирсэн иргэдийн сорьцыг цуглуулах ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд шинжилгээний хариуг маргааш танилцуулах юм.

Related news