Хэт ядарсны улмаас авто осол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-10 18:56:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дулааны хавтгай” гэх газар өнөөдөр авто осол гарч, 30 настай эмэгтэй амь насаа алдлаа.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Тoyota Аlion маркийн автомашин онхолдсон бөгөөд хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүсээ зүүгээгүйн улмаас осол гарах үед 10 метр шидэгдэн амиа алджээ. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүйн улмаас хүнд гэмтэл авсан байна.

Усархаг аадар бороо байнга орж байгаагийн улмаас орон нутгийн замд зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгааг анхаарч, замын нөхцөл байдалд тохируулан оролцохыг Цагдаагийн газраас анхаарууллаа.

Related news