Төлийн хорогдол 23 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 14:59:03

Ховд аймгийн хэмжээгээр 1161.3 мянган хээлтэгчийн 83.9 хувь буюу 974.2  мянган эх мал төллөж, гарсан төлийн 97.6 хувь  буюу 951.2 мянган төл бойжиж байна.

Төлийн хорогдол 23.1 мянгад хүрч, урьд оны мөн үеийнхээс 8.4 мянган толгойгоор нэмэгдсэн нь энэ хавар хүйтэн, салхи шуурга ихтэй байгаатай холбоотой гэнэ.

Төлийн хорогдол Чандмань /6745/,Дөргөн /3143/, Манхан /2097/ сумдад нийт хорогдлын 51.9 хувь буюу 11.9 мянган төл хорогдож хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна.

 

А.Бямбасүрэн

Related news