“Алтай” цай үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт хэсэг оршин суугчид “Дэлгэрэх” нэртэй хуримтлалын бүлэг байгуулан үлгэр жишээ орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Тус бүлгийн гишүүн өндөр настан Б.Дэжидмаа өрхийн үйлдвэрлэл эрхлэн тус аймагт ургадаг эмийн болон эдийн засгийн үр ашигтай суль, цульхарын гурилтай монгол сүүтэй цайг үйлдвэрлэн борлуулж байна. Гурван хүнтэй ажлын байртай болж гурван янзын хэмжээтэй савласан цайгаа холбогдох газруудад шинжлүүлэн, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулж, үйлдвэрлэх зөвшөөрлийг ном журмын дагуу авсан гэнэ. Уг цайны хэрэглэгч нэмэгдэж иргэд ам сайтай байгаа ажээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол