Ойн анги мод үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 13:50:19

Говь-Алтай аймгийн Сум дундын ойн анги Бигэр сумын Өөшийн голд мод үржүүлгийн газар байгуулан орон нутгийн хөрсөнд дасан зохицох, ургах чадвар бүхий олон төрлийн мод бут тарьж ургуулж байна.

Энд бургас, улиас, шар хуайс, торниун алим, бэсрэг алим, чавганы мод суулгаж үржүүлж байгаа ажээ. Зарим тарьцыг сумдад шилжүүлэн суулгахын зэрэгцээ, тус аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Алим усан үзэм, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусдыг манлайлан ажиллах зорилтыг дэвшүүлэн мод бут суулгацыг хэрхэн арчилж хамгаалах, ургуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч сургалт зохион байгуулж байна.

Саяхан жимсний модны шинэ суулгацыг тарьж сумдын холбогдох хүмүүсийг хамруулан үзүүлэх сургалт хийлээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news