Нефть импортлогчид аймгийн Онцгой комисст хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-21 13:08:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарын дэргэдэх Нефть импортлогчдын зөвлөл аймгийн Онцгой комисст 4 сая төгрөг хандивлалаа.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн долоо хоногт Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллах үеэр Нефть импортлогчдын зөвлөл ба гишүүн аж ахуйн нэгжүүдэд хандаж хилийн боомтыг шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн багажтай болгох чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн юм.

Импортлогчид Засаг даргын уг хүсэлтийг хүлээн авч, тус бүр нь 1 сая төгрөгийн үнэтэй 4 ариутгагч багаж авахад зориулж  4 сая төгрөгийг аймгийн удирдлагад хүлээлгэж өглөө.  

Related news