Нийтийн эзэмшлийн зам талбайд 285 тн давс, тусгай зориулалтын бодис цацав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-24 20:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохижилт үйлчилгээний 20 байгууллагын цэвэрлэгээ  давс, бодис цацах 87 тусгай тээврийн хэрэгсэл, 384 зам талбайн үйлчлэгч зам талбайн цас цэвэрлэлээ.


Нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж, халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлэв.


Мөн цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлыг харгалзан давс, бодисыг үргэлжлүүлэн цацахаар болжээ. 

Related news