Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох чиглэлд хамтарсан журам гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-07 09:55:33

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварыг газар авахуулахгүйн тулд Дорнод- Улаанбаатар, Улаанбаатар -Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хориглоод байгаа юм.

Гэвч зарим иргэн зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэн баталгаагүй замаар Улаанбаатар хот руу зорчих, Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирэх зөрчил удаа дараа гарч байгаа нь коронавирусний халдварын тархалтыг нэмэгдүүлж болзошгүй эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна гэж өнөөдөр аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тиймээс Онцгой комиссын бүрэлдэхүүн Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаж, санал солилцон зүүн бүсийн хэмжээнд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох чиглэлд хамтарсан журам гаргаж, мөрдүүлэхээр болсон байна.

Related news