Сургалтын төвүүдийг үе шаттай нээнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-19 19:20:24

Дорнод /МОНЦАМЭ/. Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хуралдаан болж, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналт шалгалтын ажлын багийн дүгнэлтийг үндэслэн, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, ГБХЗХГ-ын дэргэдэх шатар, англи хэл, хөгжмийн дугуйлан, "Түгээмэл Оюу" бага сургуулийн дэргэдэх Тояа академийн сургалт, “Монголын оюун ухааны академи”-ийн Дорнод аймаг дахь салбар, "Кристал" төв, “Дорнын амжилт” сургалтын төв, “Хан-Оргил соёлз” таеквондогийн төвийг эхний удаад нээхээр болсон гэв.

Бусад төрлийн буюу жудо, морин хуурын сургалтын төвүүдийг халдвар хамгааллын дэглэм журмыг бүрэн мөрдөх хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлэхийг нь түр хойшлуулжээ. Дээрх сургалтын төвүүд мэргэжлийн байгууллагуудын хяналт дор үйл ажиллагаагаа явуулах юм.

Related news