Аймгийн ИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-07 15:33:46

Сонгуулийн тухай хуулийн дагуу Ховд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслол боллоо.

Ховд аймагт  28 тойрогт улс төрийн гурван нам МАН, АН,МАХН, бие даагч нийт 108 нэр дэвшигч Аймгийн ИТХ-д нэр дэвших үнэмлэхээ гардлаа. Нэр дэвшигчдийн 16,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 А.Бямбасүрэн

Related news