Аймгийн хэмжээнд 503 зээлдэгчийн 17.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хойшлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-24 10:47:18

Архангай /МОНЦАМЭ/. Монгол банкнаас иргэд, ААН-д учирч буй хүндрэл бэрхшээлийг багасгах, хорио цээрийн дэглэмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Архангай аймгийн хэмжээнд ипотекийн зээлтэй 514 зээлдэгч хүсэлт гаргаснаас 503 зээлдэгчийн 17.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хойшлуулж шийдвэрлэсэн. Мөн арилжааны 4 банкинд өнөөдрийн байдлаар хэрэглээний зээлтэй 1,314 зээлдэгч 15.5 тэрбум төгрөгийн цалин, малчин, лизинг болон өрхийн хэрэглээний зээлийг сунгасан байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн дарамт буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэнээр хувийн хэрэглээг урамшуулах, улмаар үүсээд буй өнөөгийн хүндрэлийг зөөлрүүлэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. Мөн цар тахлын улмаас зээлээ төлөхөд хүндрэл учирсан зээлдэгчдийн зээлийн ангилал буурахаас сэргийлсэн хэмээн Архангай аймаг дахь Монгол банкны салбарын хянан шалгагч  Л.Сугарбат мэдээллээ.

Related news