Он гарсаар 10 хүн гэмт хэрэгт холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-01 13:33:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний нэг сард 22 гэмт хэрэг гарч, 10 хүн хэрэгт холбогджээ.

Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 7, өмчлөх эрхийн эсрэг 6, байгаль хамгаалах журмын эсрэг 2, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1, бусад 6 гэмт хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 2 хүн нас барж, 8 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 26.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 18.2 хувийг бүлэглэж үйлдсэн бол зөрчил гаргасан 14 хүнийг албадан саатуулж 26 хүнийг баривчилсан  байна.

Related news