Цагааннуур суманд хаваржилт хүндэрч, “Малчиддаа өгөх дэм” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-02 18:07:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цас их орсны улмаас хаваржилт хүндэрч эхэлсэн байна. Ялангуяа тус сумын 2-р багт цас гуу жалгандаа 40 см, хээр талд 25 см байна гэдгийг 2-р багийн Засаг дарга Т.Болор-Эрдэнэ хэлж байна.


Сүүлийн өдрүүдэд орсон цас шуурч хунгарлан, зарим газар мал бэлчээрт гарахад хүнд болжээ. Иймээс  сум орон нутгийн удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Цагааннуур сум нь 25000 толгой малтай бөгөөд сүүлийн өдрүүдэд бог мал ихэвчлэн ямааны хорогдол нэмэгдэж байгаа гэнэ.

Related news