Шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-04 10:05:21

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн 154 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Иймээс аймгийн төв болон Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд тогтоогоод байсан 48 цагийн хэсэгчилсэн хөл хорио дуусгавар болж байна.

Увс аймгаас Улаанбаатар хотод буяны ажлаар очсон гурван иргэнээс энэ сарын 1-ний өдөр коронавирусний халдвар илэрсэн бөгөөд энэ дагуу дээрх дөрвөн сумын 156 иргэнээс PCR шинжилгээ авч Ховд аймаг руу илгээгээд байсан юм. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу энэ сарын 3-ны 23.00 цагт ирж, бүгд сөрөг гарчээ.

Хэсэгчилсэн хөл хорио дуусгавар болсонтой холбогдуулан аймгийн хэмжээнд хичээл, сургалтын үйл ажиллагаа өнөөдрөөс  хэвийн үргэлжилнэ.

Related news