Дорнодод маргааш вакцины татан авалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-04 16:27:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтыг удахгүй эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, 8500 тун БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакциныг маргааш аймагтаа татан авах ажлыг Онцгой комиссоос зохион байгуулж байна гэж мэдээлэв. 

Тархвар судлалын заалтаар эхний ээлжинд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, ХХБ, Гаалийн байгууллагын ажилтан, алба хаагчид, мөн цэцэрлэг, сургуулийн багш ажилтнууд, Их сургууль, МСҮТ, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулахаар шийдвэрлэсэн байна. 

Related news