Вакцинжуулалт маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-06 13:18:51

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт вакцинжуулалт маргааш эхэлнэ. Өчигдрөөс эхлэн 8500 тун БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакциныг татан авч байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Вакцинжуулалтыг шат дараатай зохион байгуулснаар халдваргүй бүс хэвээрээ байхыг зорьж, хяналт шалгалтыг чангатгаж байна гэв. 

Эхний ээлжинд тархвар судлалын заалтаар Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтан албан хаагчид, мөн цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд, Их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулна.


Related news