Загастайн давааны цасыг цэвэрлэж зорчих хэсгийг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-12 17:46:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Загастайн давааны автозам цас орж шуурсны улмаас хаагдсаныг засаж, зорчих хэсгийг чөлөөтэй болголоо гэж "Пирамид проект" ХХК-аас мэдээлэв.

-“Загастайн давааны автозам дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө орсон цас, цасан шуурганы улмаас хаагдсаныг нээж, зорчих хэсгийг өргөсгөх ажлыг хийлээ. Цасны зузаан зорчих хэсэгтээ 30-120 см хүртэл тогтсоноос авто зам хаагдаж, чөлөөтэй зорчих аргагүй болсон байсан. Тиймээс компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авч авто ачигч, авто грейдер, үйлчилгээний авто машин гэсэн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автозамыг нээгээд байна. Мөн автомашинууд цасанд боогдсоныг шуурхай арга хэмжээ авч нэвтрүүллээ” гэж "Пирамид проект" ХХК-аас мэдээлэв. 

Ташрамд Загастайн давааны автозам нь Улаанбаатараас Завхан аймаг руу нэвтэрдэг улсын чанартай гол зам юм.




Related news