Дархлаажуулалт 33,5 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-06 14:18:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт Баруун-Урт суманд хамгийн өндөр буюу 47,9 хувь, бусад суманд 26,2 хувь харин аймгийн хэмжээнд нийт 33,5 хувийн ирцтэй үргэлжилж байна. 5 дугаар сарын 5-ны байдлаар вакцины хоёр дахь тунд нийт 2700 орчим иргэн хамрагджээ.

Баруун-Урт, Сүхбаатар, Мөнххаан суманд 18-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулах ажлыг 5 дугаар сарын 6-ны өглөөнөөс эхлүүллээ. Бусад сумын дээрх насны иргэдийг дархлаажуулах ажил вакцины татан авалт хийсний дараа эхэлнэ.

Тавдугаар ээлжийн вакциныг татан авах ажлын баг явсан, энэ удаад 16000 орчим хүн тун вакцин ирэх аж.

 

Related news