Сувилагч нарт шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-12 13:27:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд цар тахлын хүнд үед ажил үүргээ гүйцэтгэж буй сувилагч, эмч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад баярлаж талархаж буйгаа илэрхийлэхийн ташрамд хүн ардын эрүүл мэндийн төлөө олон жил ажилласан, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж буй сувилагчдыг шагнаж урамшуулсан юм.

Тухайлбал, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан “Хүндэт тэмдэг”-ээр  хоёр, Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр хоёр, аймгийн ИТХ-ын Иргэний төлөө медалиар нэг, ИТХ-ын Хүндэт жуух бичгээр хоёр, Орхон аймгийн  “Хүндэт тэмдэг”-ээр дөрөв, Засаг даргын Жуух бичгээр хоёр буюу нийт 13 сувилагчийг шагналаа.

Мөн цар тахлын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж буй “Эрдэнэт сувилал, цогцолбор”, “Чандмань-Эрдэнэ” холбоо, БОЭТ-ийн Сувилахуйн албаны хамт олонд нийт 15 сая төгрөг олголоо.

Орхон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн зургаан салбарт 756 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.       




 

Related news